ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-07-31   15:58:08   1484   0
  Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах хэрэгжүүлэх аяны хүрээнд зохион байгуулсан ажлаараа Увс аймаг 2-р байранд шалгарлаа.
Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсантай холбогдуулан "Цэвэр сайхан орчин" аяныг 21 аймаг, 9 дүүргийн дунд зохион байгуулж, дүнгээ гаргалаа. НЭГДҮГЭЭР БАЙРТ ГОВЬ-АЛТАЙ, ХОЁРДУГААР БАЙРТ УВС, ГУРАВДУГААР БАЙРТ ТУС БҮР ДАРХАН-УУЛ АЙМАГ БОЛОН СОНГИНОХАЙРХАН дүүрэг шалгарлаа. Шагналт байрт орсон аймаг, дүүрэг нь Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах хүрээнд 89 удаа 19 537 20 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулан, 2432 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн, сурталчилан таниулсан байна. Нийт дүнгээр 18 974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21 148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. Цэвэр сайхан орчинтой байхад иргэн бүрийн оролцоо чухал учир хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж хэвшицгээе.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ