ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-07-11   17:59:19   5026   0
  УВС АЙМГИЙН БАЯР НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жил, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн түүхт ойн үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос шөвгийн 4-т аймгийн заан Л.Цээсүрэн, Аймгийн харцага Н.Хүрэлсүх, аймгийн начин Т.Хайдав, Аймгийн харцага Б.Баянмөнх нар шалгаран баридсанаас Аймгийн харцага Н.Хүрэлсүх аймгийн харцага Б.Баянмөнхийг, аймгийн харцага Т.Хайдав аймгийн заан Л.Цээсүрэнг даван үзүүр түрүүнд шалгаран үлдлээ. Үзүүр түрүүний барилдаанд аймгийн харцага Н.Хүрэлсүх түрүүлж “Аймгийн арслан” цол, аймгийн харцага Т.Хайдав үзүүрлэж “Аймгийн заан” цолыг тус тус хүртэн цолны үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Бөхийн барилдаанд амжилттай сайн барилдан 5 давсан Д.Цэнд-Аюуш, Б.Нармандах, Л.Амаржаргал нарт аймгийн засаг даргын захирамжаар "Аймгийн начин" цол хүртээлээ. Өсвөрийн бөхийн барилдаанд Цогцолбор 2-р сургуулийн сурагч Б.Ганцог түрүүлж, Спортын дунд сургуулийн бөх Т.Балжинням үзүүрлэлээ. Мөн энэ өдөр 60-аас дээш настай улсын цолтой болон аймгийн арслан цолтой бөхчүүдэд ЗДТГ, аймгийн үндэсний бөхийн холбооноос хүндэтгэл үзүүллээ. Түрүүлж айрагдсан морьдын болон сур харвааны тэмцээн, шагайн харваа, шатарын тэмцээнүүдэд байр эзэлсэн тамирчдад
аймгийн удирдлагууд шагнал гардуулж баяр хүргэлээ. Ийнхүү 2 өдрийн турш зохион байгуулагдсан Увс аймгийн баяр наадам амжилттай болж өндөрлөлөө.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ