ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-07-11   17:48:56   660   0
  ШАГНАГДСАН ИРГЭДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
1. Монгол улсын начин Доноровын Төрмөнхийг
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
1. Увс аймгийн Ёл алтан од ХХК-ны захирал Жанчивын Алтангэрэл
2. Увс аймгийн Бадамлянхуа эмнэлгийн захирал Намсрайн Бадам
3. Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Сономын Лоохууз
4. Увс аймгийн Тэс сумын 2-р багийн өндөр настан Өөдлөхийн Лхамсүрэн
5. Увс аймгийн Өлгий сумын Өлгийнуур багийн өндөр настан Шалхааны Намид
6. Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Пэлжээгийн Хөххүү
7. Увс аймгийн Монтува ХХК-ы ерөнхий менежер Цэрэнгийн Баасандорж
8. Увс аймгийн Хот хоорондын тээврийн жолооч Самданы Доржнамжил
9. Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Цэндийн Лумжав
10. Увс аймгийн Улаангом политехник коллежийн сийлбэрийн багш Лхагвагийн Коля нар шагнагдсаныг аймгийн удирдлагууд гардуулан баяр хүргэлээ.
Мөн төрийн дээд Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Салбарын тэргүүнүүд, Спортын зэрэг, цол, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардууллаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ