ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-07-06   18:01:04   7152   0
  ТУЛГАР ТӨРИЙН 2226, ИХ МОНГОЛ УЛСЫН 811, АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛ, УВС АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 92 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр
09:00 Шагайн харвааны тэмцээн /Бөхийн өргөө/
09:00-18:00 Сур харваачдын тэмцээний бүртгэл
08:00-18:00 Үндэсний бөхийн барилдааны бүртгэл /Бөхийн өргөө/
2017 оны 07 дугаар сарын 09-ны өдөр
09:00 Сур харваачдын тэмцээн
08:00-18:00 Үндэсний бөхийн барилдааны бүртгэл /Бөхийн өргөө/
10:00 Улсын шүүгч, ахмад шатарчин С.Лхамжавын нэрэмжит шатрын тэмцээн /Хуучин БТСГ/
2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр
09:00-10:00 Наадмын нээлтийн үйл ажиллагаа /Тусгай хөтөлбөрөөр/
10:00-14:00 Хүчит бөхийн барилдааны 1,2-ийн даваа, өсвөрийн бөхийн барилдааны 1-ийн даваа
12:00-12:30 Төрийн дээд одон медаль болон аймгийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт
10:00 Хурдан морьдыг бүртгэж шүдлэх, дугаар олгох морь барианы газарт
14:00-20:00 Хурдан морьдын уралдаан
1. Хатираа морины уралдаан
2. Жороо морины уралдаан
3. Даага
4. Шүдлэн
5. Хязаалан
6. Соёолон
7. Азрага
8. Их нас
2017 оны 07 дугаар сарын 11-ны өдөр
09:00-12:00 Хүчит бөхийн барилдааны 3,4,5-ын даваа, өсвөрийн бөхийн барилдааны 2,3-ын даваа
10:00-11:00 Урлагийн тоглолт
11:00-12:00 Сурын болон шагайн харвааны үзүүлэх тоглолт
11:00-12:00 Түрүүлж айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах
12:00-13:00 Уралдаан, тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа
13:00-13.30 Хүчит бөхийн барилдааны 6-ийн даваа, өсвөрийн бөхийн барилдааны 4,5-ын даваа
13.30-14.30 Түрүүлж айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах
14:30-15.30 Хүчит бөхийн барилдааны 7,8-ийн даваа, өсвөрийн бөхийн барилдааны 6-ийн даваа
15:30-16:00 Хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүр бөхийн шагнал гардуулах, бөхийн цол олгох ёслол
16:00-16:20 Баяр наадмын хаалтын үйл ажиллагаа
21:00-24:00 “UVS SUMMER” party /Төв цэнгэлдэх хүрээлэн/

БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ