ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-06-07   12:02:22   8212   0
  STEM БОЛОВСРОЛЫГ БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЭЗЭМШҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ
STEM БОЛОВСРОЛЫГ БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЭЗЭМШҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” сэдэвт бага боловсролын багш нарт зориулсан сургалт 2017.06.05-08-ний хооронд Цогцолбор 1-р сургуулийн сургалтын танхимд зохион байгуулагдаж байна. Уг сургалтын зохилго нь STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан бага ангийн сурагчдад STEM боловсролын суурийг тавих, математик, байгалийн ухааныг сонирхон судлах эрмэлзлэл, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бүтээлчээр ашиглах талаар бага боловсролын багш нарт онол арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. 2017 оны 4-р сард Улаанбаатар хотод үндэсний 120 сургагч багш бэлтгэсэн бөгөөд дараагийн шатны сургалт буюу орон нутгийн бага боловсролын нийт багшийн 30 орчим хувьд сургалт зохион байгуулж байна. STEM(Science, Technology, Engineering, Math) гэдэг нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн 4 үгний товчлол юм. Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлын бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх чадвартай ажиллах хүчний хэрэгцээ эрс өсч байна.
Багц бүрэлдэхүүнийг Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-ны хөрөнгө оруулалттайгаар Боловсролын чанарыг шинэчлэл төслөөс бага боловсролын 1-4-р ангид Япон улсын ARTEC компаний үйлдвэрлэсэн 2 багц бүрэлдэхүүн, 5-р ангид ХБНГУ-ын Fishertechnik компаний багц бүрэлдэхүүнийг нийт сурагчдад хүртээмжтэй байхаар сургуулиудад хуваарилан олгоод байна. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, урт удаан хугацаанд ашиглах боломжтой, олон эд ангиудаас бүтсэн, угсарч салгахад хялбар, үл хөдлөх болон хөдөлгөөнт зохиомж, машин, механизмуудын загварыг бүтээж болдог зэрэг олон давуу талуудтай. STEM сургалтын үндсэн зохилго нь сурагчдад багаас нь тогтвортой хөгжлийн боловсролын зарчмыг баримтлан суралцах арга барилд сургаж, насан туршийн боловсролын үндэс суурийг бий болгоход чиглэдэг байна
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ