ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-29   19:15:47   8374   0
  АЙМГИЙН ЗДТГ, ХХҮГ-ААС ХАМТРАН ХӨДӨЛМӨРИЙН ЧУУЛГАН, АХМАД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ХХҮГ-ын болон ЗДТГ-ын сургалтын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн дагуу аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран Хөдөлмөрийн чуулган, ахмад малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөн Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн онцлог, эрэлтэд нийцсэн дэд хөтөлбөрийг боловсруулахад чуулганы төлөөлөгч, оролцогч иргэдээс санал авч хөтөлбөрт тусгах, Ахмад малчдын зөвлөгөөнөөс “Ахмад малчдаа сонсъё” уриалга, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг залуу малчдад сурталчлан хүргэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Одоогийн байдлаар ХХҮГ-нь иргэдээс төсөл хүлээж авах, шалгаруулах ажлууд явагдаж байгаа ба тухайн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 400 гаруй ажлын байрыг бий болгох, 2017 онд аймгийн хэмжээнд нийт 1000-1500 ажлын байрыг шинээр бий болгох зорилго тавин ажиллаж байна. Үүний хүрээнд он гарсаар 350 гаруй иргэнийг ажлын байранд зуучлаад байгаа юм.
Зөвлөгөөнөөр малчдын хөдөлмөр эрхлэлтийн байдал, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын бодлого чиглэл, Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, төрөөс малчдын талаар хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар мэргэжилтнүүд илтгэл тавьж, малчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.
МАА-н салбарт бодитой хувь нэмэр оруулж буй зарим малчдыг аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ