ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-11   12:06:33   1070   0
  “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ-ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
Жил бүрийн 5-р сарын 2 дахь 7 хоногт Монгол орон даяар Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Увс аймгийн Татварын хэлтсээс “Эх орныхоо хөгжлийг бүтээгч-Татвар төлөгч танд баярлалаа” нээлттэй хаалганы өдөрлөгийг маршал Ю. Цэдэнбалын талбайд зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Татварын албаны дээд шагнал
"ХӨХ ДЭВТЭР"-ээр
1. Д. Цэвээнжав захиралтай ЦОББУ-Аскиз ХХК
2. Ц. Цэдэнбал захиралтай Увс-АЗЗА ТӨХК
3. иргэн Ш. Оюунгэрэл нар
АЙМГИЙН "TOP-5" ТЭРГҮҮНИЙ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр
1. Т. Отгонжаргал захиралтай Төрийн банк
2. Р.Нямтуул захиралтай ББЭХС ХК
3. Л. Энхтуяа даргатай Нисэх буудал
4. Х. Батнасан захиралтай ХААН банк
5. Ю. Сайнжаргал захиралтай ДХС, ДШСүлжээ ОНӨҮГ
"АЛТАН ГЭРЭГЭ"-ээр
1. Ю. Төгсжаргал захиралтай НИК-Петровис-Увс салбар
2. М. Мөнхөө захиралтай Чандмань-Увс ХХК
3. Д. Норовсамбуу захиралтай Ундарга-Увс ХХК
4. Д. Сурмаажав захиралтай Дулааны станц
“НӨАТ-ИЙН ХУУЛИЙГ ХАМГИЙН САЙН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, МӨНГӨН ГЭРЭГЭ”-ээр
1. М. Мягмаржав захиралтай МДЗМ ХХК
2. Ц. Тэгшжаргал захиралтай Энхжин-Увдис ХХК шалгарч тус тус шагнал хүртлээ.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-н дарга С.Батжаргал, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлт, Улаангом сумын засаг даргын орлогч Д.Бэгзжав, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн нар оролцож татвар төлөгчдөд талархал илэрхийлж шагнал гардуулаа. Мөн энэ үеэр ТЕГ-аас зохион байгуулсан тоглоомын бүтээл, гар зураг, зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдыг шагнаж урамшууллаа. Нээлттэй өдрөөр иргэдэд цахим төлбөрийн баримтыг хэрхэн бүртгэх талаар зөвлөгөө өгч, шинээр мэйл хаяг нээж, бүртгэлийг шалгах зэргээр 100 гаруй иргэдэд үйлчиллээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ