ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2014-11-06   09:54:49   54179   0
  Бөхмөрөн сумын төвд хатуу хучилттай зам тавьж байна
Иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх олон ажлууд Бөхмөрөн суманд хийгдэж байна. Тухайлбал Барилга хот байгуулалтын сайдын багцаас 100 сая төгрөгөөр барьж буй сумын төвийн хатуу хучилттай 600 метр зам юм. Энэ ажлыг орон нутгийн “Суман өргөө” компани хийж, гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай байна. Өнгөрсөн жил л гэхэд Бөхмөрөн сум төрийн байгууллагуудыг нэгдсэн дулаан халаалтад холбосон. Ингэснээр дулаан халаалтын зардлаа хэмнэж чаджээ. Уг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Дэвшил-Увс” компани хувийн зардлаараа барьж, менежментийг нь хариуцсан ажиллаж байна.
СЭДЭВ : Дэд бүтэц