ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-11   10:12:04   1049   0
  “ГАЗРЫН ТОСТОЙ ХОЛБОГДСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ХЭТИЙН ТӨЛӨВ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2017.05.08-нд Ашигт малтмал газрын тосны газар, аймгийн ИТХ, ЗДТГ, Ренова илч ХХК, Монголиа Гладвилл Увс Петролиум ХХК-иуд хамтран “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад зохион байгуулагчдаас гадна аймгийн ОБГ, ЦГ, МХГ, Увс нуур Тэс голын сав газрын захиргаа, БОАЖГ, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Наранбулаг, Тэс, Өлгий, Цагаанхайрхан, Малчин, Зүүнговь сумын ИТХ, ЗДТГ, тухайн сумдын БОХУ-ын байцаагчид, иргэдийн төлөөллүүд оролцлоо.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ