ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-30   12:59:16   3699   0
  УВС АЙМГИЙН УУЛ УУРХАЙН ЗӨВЛӨГӨӨН 2017.05.08-НД УЛААНГОМ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Увс аймгийн Уул уурхайн зөвлөгөөн 2017.05.08, 09-ний өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулагдлаа. Ашигт малтмалын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, хууль эрх зүйн шинэчлэлтэй танилцах, Увс аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүдийг урьж аймгийн бодлого шийдвэрээ таниулах, уул уурхайн компаниудад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах гэрээ байгуулах, зорилготойгоор зохион байгуулагдлаа. Энэ зөвлөгөөнд УУХҮЯ, АМГТГ, аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Германы ОУХАН-ийн “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны баруус бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Уул уурхайн шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэвтрүүлэх нь” төсөл, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба” төслийн нэгжүүд, сумдын засаг дарга, харъяа хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд, ИНБ, нөхөрлөл, хувиараа ашигт малтмал олборлогчид, тусгай зөвшөөрөлтэй компаниудын төлөөлөл, бараа материал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид зэрэг 150 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр төрийн болон ТББ, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэл, уул уурхайн салбартай хэрхэн уялдаа хобоотой ажилладаг, хуулийн хэрэгжилт, олборлосон, борлуулсан ашигт малтмалын тоо хэмжээ, улсын төсөвт оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлыг түлхүү хөндөж зайлшгүй ажил хэрэг болгох шаардлага тулгарч буйг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ