ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-30   13:00:48   2912   0
  БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ТИКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ МЭХМЭТ СҮРЭЙЯА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД УВС АЙМАГТ
Дэлхийн 50 гаруй оронд оффисээ байгуулан 150 гаруй улсад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажилладаг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)нь төрийн болон ТББ-уудын санал дээр тулгуурлан нэн шаардлагатай байгаа салбарт хөрөнгө оруулалт хийдэг байна. Бүгд Найрамдах Турк улсын ТИКА Олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа тэргүүтэй төлөөлөгчид 2017.05.08-нд Увс аймгийн засаг дарга Д.Батсайхантай уулзлаа. Уулзалтаар газар тариалан, МАА /мах, сүү, арьс шир, ноос боловсруулах үйлдвэр/, боловсрол /сургууль, цэцэрлэг шинээр барих,засварлах/, эрүүл мэнд /эмнэлгийн тоног төхөөрөмж/ ногоон байгууламж зэрэг хэрэгцээ шаардлагатай, хэрэгжүүлж болох боломжтой тал дээр санал бодлоо солилцлоо. Улмаар Тариалан сумыг зорьж ТИКА ОУБ-ын хөрөнгө оруулалтаар хийгдсэн дотуур байрны барилгын их засвар, Соёлын төвийн барилгын засварын ажлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ