ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-30   13:02:19   4105   0
  “АМЕРИКИЙН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”
Өнөөдөр аймгийн төв номын санд Америкийн соёл мэдээллийн төвийн нээлт боллоо. Тус төвийн нээлтэнд Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд, АНУ-ын элчин сайд Женифер Зимдал бусад албаны хүмүүс, Цогцолбор 2-р сургуулийн Б.Төгсбаяр багштай үлээвэр хөгжмийн хамтлаг, Б.Алтанбилэг багштай 12-г ангийн хамт олон болон Цогцолбор 1, 2-р сургуулийн багш сурагчид оролцлоо. Сурагчид англи хэлээр мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаа өргөн барьсан бол МУУГЗ Э.Цэрэвийн нэрэжит Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолтоо толилууллаа. Өмнө нь Улаанбаатар, Ховд хотод тус төв нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол Монгол улсдаа 3 дахь нь болж манай аймагт ийнхүү нээлтээ хийж байна. Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдсанаар:
- Төрөл бүрийн салбар шинэлэх ухааны ном, материал ашиглах
- АНУ-ын сонин, сэтгүүл унших
- “Америкийн тухай ярилцъя” цуврал лекцэд оролцох
- “Кино үдэш” арга хэмжээнд оролцох
- DVC (Digital Video Conference) - д оролцох
- Америкийн тухай DVD, видео кино, зурагтын нэвтрүүлэг үзэх
- Соёлын болон төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээндүүдэд хамрагдах
- АНУ-ын тухай мэдээллийг өөрийн сонголтоор үзэж сонирхох
- Англи хэл сурах, үгийн сангаа дээшлүүлэх
- Америкийн тухай мэдлэг олж авах сонирхолтой тоглоом тоглох зэрэг ач холбогдолтой юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ