ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   17:12:48   1867   0
  УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХЭЛТЭС, АГЕНТЛАГУУД, СУМДЫН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2017 ОНЫ 1-Р УЛИРЛЫН МЭДЭЭ
Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлыг амаар болон бичгээр, 70452222 утсаар, 70452222.mn сайтаар цахим хэлбэрээр хүлээн авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 2017 оны 1-р улирлын байдлаар 2214 санал, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн авч 2027 буюу 91.6%-ийг шийдвэрлэн хариу өгч ажиллалаа. Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 175 санал, өргөдөл байна.
Нийт өргөдлийн зонхилох хувийг Мөнгөн тусламж, дэмжлэг хүссэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөтэй холбоотой, ажлын байр, газар эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой өргөдлүүд эзэлж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой өргөдлүүд 25 буюу 1.3%-ийн эзэлж байна.
2017 оны 1-р улирлын байдлаар аймгийн Засаг даргад болон Засаг даргын Тамгын газарт хандаж 159 санал, өргөдөл, гомдол ирснээс 137 буюу 86.1% -ийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, 11 буюу 6.9% нь шийдвэрлэх хугацаа болоогүй хүлээгдэж байна. 11 өргөдлийг холбогдох байгууллагад нь шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ