ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-09   14:48:06   2207   0
  “САЙН ЗАСАГЛАЛ БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ТАЛААРХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” ЗӨВЛӨГӨӨН ХОВД АЙМАГТ БОЛЛОО
Ховд аймгийн ЗДТГ, Германий ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Эрчим хүчний үр ашиг” төслөөс зохион байгуулсан “Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох” зөвлөгөөн 4-р сарын 10, 11-нй өдрүүдэд Ховд хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнөөр макро эдийн засгийн байдал, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан болон худалдан авах үйл ажиллагааны тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудлын хүрээнд бий болсон шийдэл, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, эрчим хүчний хэмнэлт, ногоон хөгжил зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж сайн туршлагаасаа хуваалцаж, “Эрчим хүчний үр ашиг” төсөл ямар дүнд хүрсэн талаар ярилцлаа. Эрчим хүчний үр ашиг төслийн хүрээнд Ховд Завхан аймагт өнгөрсөн хугацаанд 13 барилга объектын дулаан алдагдлыг бууруулсан бол цаашид бусад аймгийн барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах замаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж ажиллах юм. Энэ нь тухайн байгууллага, аймаг орон нутаг цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлөхөөс гадна хамгийн гол нь дулаан эрүүл орчинг бий болгох чухал нөлөөтэй. Энэхүү төслийн үр өгөөжийг МУ-ын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх шаардлага байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Зөвлөгөөнд ЭХЯ, Сангийн яам, БСШУСЯ, ЭМЯ, БОАЖЯ, БХБЯ-ны болон, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас төлөөллүүд хамрагдсан бол манай аймгаас ЗД-ын орлогч Ц.Батболд, ОНӨГ-ын дарга М.Улаанхүү, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Болор, ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Батболд, СТСХ-ийн мэргэжилтэн М.Мөнхбаяр нар оролцлоо.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ