ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-09   14:47:11   936   0
  ДАЙЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ НӨӨЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЯВАГДЛАА
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын цэргийн сургалт бэлтгэлийн 2017 оны үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 12-ны хооронд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид дайчилгааны бэлтгэл нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл офицерийн сургалт явууллаа.
Сургалтаар энгийн их, дээд сургууль төгссөн ижил төстэй мэргэжил бүхий 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 20 хүнийг офицерийн албан тушаалд бэлтгэсэн.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ