ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   12:49:27   192   0
  ОРОН НУТАГТ ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2017 оны "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл дуусаж, онолын хичээлүүд 04-р сарын 01-ээс эхэлж, хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэж байна.
Энэ жилийн “Оюутан–цэрэг” хөтөлбөрт Хөдөлмөрийн дээд сургуулийн 5, Улаангом коллежийн 3 оюутан эрүүл мэндийн үзлэг, бие бялдар, биеийн тамирын шалгуур үзүүлэлтэд тэнцэн хамрагдаж байна.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй залуус цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад 04-р сарын 01-нээс 06-р сарын 10-ны хооронд Хөдөлмөрийн дээд сургууль дээр хамрагдах ба цэргийн тусгай бэлтгэл сургалтад 06-р сарын 14-нээс 08-р сарын 14-ны хооронд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр хамрагдана.
Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл болсон. Мөн их, дээд сургуулийн оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдсанаар цаашид төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хангах болж, залууст эх оронч үзэл төлөвшихийн зэрэгцээ эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Увс аймгаас 36 оюутан хөтөлбөрт хамрагдажээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ