ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   12:45:00   215   0
  ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ
2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага аймгийн Засаг даргын А/144 дугаар захирамжаар 04 дүгээр сарын 14-нээс 05 дугаар сарын 05-ны хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулагдана.
-Цэрэг татлагаар Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна.
-Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлнэ.
-Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Нийгмийн даатгалын дэвтэр, оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт бусад холбогдох материалыг бүрдүүлж ирсэн байх үүрэгтэй.
-Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэтийн аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоогдсон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадалгаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.
-Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр 250.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт /26 нас/ хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэрийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна.
Монгол Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ