ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-05-09   14:50:45   2413   0
  УВС АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД
Улаанбаатар хотноо аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон Увс аймгийн төлөөлөгчдийг Монголын аялал жуулчлалын холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат хүлээн авч уулзан аялал жуулчлалын салбарын түүхэн замнал, одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйлчилгээний чанар хүртээмж тус салбарт хэрэгжүүлэх бодлого, хэтийн төлөвийн талаар илтгэл тавьлаа. Аялал жуулчлалын салбар хөгжихөд хамгийн чухал зүйл бол яах аргагүй шаардлага хангахуйц зочид буудал, зоогийн газар, ресторанууд байх ёстой. Зочид буудлын дотоод зохион байгуулалт, байрлагчдын тав тухтай амрах нөхцлийг бүрдүүлсэн зэрэг шаардлагыг бүрэн хангасан, 2016 оны 7-р сард ашиглалтад орсон "Хөвсгөл нуур" зочид буудалтай танилцуулаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ