ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-10   15:06:29   167   0
  ITM-2017 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй ITM-2017 ОУ-ын үзэсгэлэн Улаанбаатар хотноо Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. Энэ жил Ховд аймаг түнш аймгаар оролцож байгаа бол Увс аймгийн ЗДТГ, БОАЖГ, Ойрад ХЖТ, хэвлэл мэдээллийн салбарынхан, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэйгээр оролцож байна. Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барьж Увс аймгийн видео танилцуулгыг толилууллаа. Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын талаар туршлага солилцох, хамтын гэрээ байгуулах, гадаадын болон дотоодын жуулчид, бусад аймаг хотуудын төлөөлөгчдөд өөрийн аймгаа танилцуулах, брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдан борлуулах гэсэн олон төрлийн үйл ажиллагаа явагдаж байна. Зохион байгуулагчдын зүгээс Увс аймгаас энэ жилийн арга хэмжээнд ач холбогдол өгч зохион байгуулалт сайтай оролцож байгааг онцлон дурдаж байлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ