ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   14:26:14   2251   0
  2017 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2017 оны өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн нээлтээ хийлээ. Нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, НБХ-ийн дарга С.Амраа, МВХ-ны ерөнхийлөгч Ц.Баярбаатар, МВХ-ны тэргүүлэгч С.Анхбаяр, аймгийн БТСГ-ын дарга Д.Төрмөнх, аймгийн Волейболын холбооны тэргүүн Д.Эрдэнэбилэг, баруун 5 аймгийн багш дасгалжуулагчид, баг тамирчид оролцлоо. Увс аймгаас эрэгтэй, эмэгтэй 24 гишүүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд 5 аймгийн нийт баг тамирчдаас улсын аваргад оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэх ажээ. Нээлтийн үеэр волейболын спортын мастер Д.Эрдэнэбилэг, спортын дэд мастер С.Амраа нарыг МВХ-ны хүндэт тэмдгээр шагналаа. Уг тэмцээнийг Аймгийн ЗДТГ, БТСГ, Волейболын холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээн 2 өдрийн турш үргэлжлэх тул Увсчууд та бүхнийг хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжихийг уриалж байна..
СЭДЭВ : Орон нутгийн