ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   14:25:45   1054   0
  МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 96 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулсан цогцолбор 11 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж амжилттай оролцож шагналт байранд шалгарсан баг тамирчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо. Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын орлогч Ц.Батболд нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Энэ үеэр ХЦ-ийн 0245-р анги, 0311-р анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид үзүүлэх тоглолтоо толилуулж ёслолын жагсаал хийлээ. Тэмцээний нийлбэр дүнгээр ХЦ-ийн 0311-р анги тэргүүн байр эзэлж цомын эзэд болсон бол 2-р байранд Онцгой байдлын газар, 3-р байранд Цагдаагийн газарын баг тамирчид шалгарч шагналаа гардан авлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ