ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   14:25:13   1753   0
  АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД “ШУУРХАЙ БҮЛЭГ”-Т НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ БАГАА ТОМИЛЛОО.
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам ашиглалт, засвар арчлалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Улсын байцаагч Ж.Хуандаг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Кебейхан, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Баярбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга, техникийн хяналтын ахлах байцаагч Нарийн бичгийн дарга Д.Санжмятав, Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Мягмардорж ажиллаж байна. Аймгийн онцгой комиссын гишүүд “Шуурхай бүлэг”-т нөхцөл байдлыг танилцуулж хамтран ажиллах багаа томиллоо.
СЭДЭВ : Үйл ажиллагаа