ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   14:23:59   1007   0
  “БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ИЛ ТОД БАЙДАЛ, ЭГЭХ ХАРИУЦЛАГА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
ЕБС-ын сургалтын чанар хийгээд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сурлагыг нь сайжруулахад зөвхөн багшийн ур чадвар, санаачлага чухал бус эцэг эхчүүд хүүхэддээ хэр их цаг зарцуулдгаас хүүхдийн сурлагын амжилт нөлөөлдөгийг судалгаагаар баталсан байдаг. Дэлхийн банкны санхүүжилтээр 2014-2018 оныг хүртэл 4 жилийн хугацаанд Глоб интернэшнл ТББ-аас улсын хэмжээнд 8 аймгийн 20 суманд “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд уг төсөл Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын 10 сургуульд хэрэгжсэн бол 2017 онд Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад хэрэгжих юм. Уг төсөл манай аймгийн Ахлах 3-р сургууль, Зүүнговь, Тэс сумын ахлах сургуулиудыг түшиглэн хэрэгжихээр боллоо. Оролцогч талуудын нэгдсэн уулзалтыг ЗДТГ-т зохион байгуулж Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон БСУГ, “Сайн тус төв” ТББ, Глоб интернэшнл ТББ-ын төлөөллүүд оролцлоо. Төслийн багийнхан ахлах 3-р сургуулийн эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулан, ярилцага өрнүүллээ. Нийт 200 гаруй эцэг эхчүүд оролцож багш, эцэг эхийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ. Боловсролын салбарт эцэг эхийн оролцоо, сургууль, багш нартай хамтран ажиллах байдал сул байгаа нь тухайн аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй гол асуудал болохыг иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагууд тодорхойлж байна. Хүүхдийн суралцах үйл явцын чанар дордсон, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо байхгүй, багш нартай хамтран ажиллах идэвх сул байгаа зэрэг дутагдлыг арилгахын тулд шинэ аргачлал буюу “Сайн сургуулийг дэмжих аргачлал”-аар сургуулийн нөхцөл байдлыг тодорхойлох, суралцагчдын өөрийн удирдлагын байгууллагыг чадавхжуулах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, эцэг эхийн идэвхгүй чиг хандлагыг өөрчлөх, эцэг эхчүүдэд зориулсан багц бэлтгэх чиглэлээр ажлууд хийгдэх юм.. Ингэснээр хүүхдийн сурлагын амжилт дээшилж, өөртөө итгэлтэй, сайн хүн болж төлөвшөөд зогсохгүй нийгмэд хувь нэмрээ оруулах хариуцлагатай иргэн болох эхлэлийг ЕБС-д суралцах хугацаандаа олж авах юм.
СЭДЭВ : Үйл ажиллагаа