ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-04-12   14:21:17   1587   0
  Увс аймаг ба ОХУ-ын Хакасс улсын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа
БОРИС УСТИНОВИЧ АМЗАРАКОВ:
/ОХУ-ын Хакасс улсын хэл, уран зохиол ба түүхийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн (ХакНИИЯЛИ) олон улсын ба бүс нутаг хоорондын харилцааны хэлтсийн дарга/
Увс аймаг ба ОХУ-ын Хакасс улсын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар:
Өнөө цагт бид Орос-Монголын харилцаа сэргэж байгаа талаар ярьж болох боллоо. Энэхүү холбоо нь өнгөрсөн түүхээс бидэнд уламжлан ирсэн бөгөөд аугаа их удирдагч, маршал Ю.Цэдэнбал дарга дэмжин шинэ шатанд гаргасан боловч ЗСБНХУ задарсны дараа харилцаа суларсан билээ. Одоо манай хоёр улсын харилцаа төрийн түвшинд сайжирч эхэлж байгаа нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн Төрийн думын дарга Вячеслав Володин болон Монгол улсын УИХ-ын дарга М.Энхболд нарын уулзалтууд харуулж байна. Энэхүү харилцаа орон нутгийн түвшинд Увс аймаг ба ОХУ-ын Хакассын БНУ-ын хооронд үргэлжилж байна. Зөвхөн өнгөрсөн жилийн бидний хамтын ажиллагааны талаар жишээ өгүүлье.
2016 оны 07 сард Н.Ф.Катановын нэрэмжит Хакассын улсын их сургуулийн соёл хоорондын харилцааны сургуулийн захирал Т.Чиверская тэргүүтэй төлөөлөгчид Увс аймгийн Улаангом хотод зочилсон. Увс аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр тус их сургуульд оюутан элсүүлэх асуудлаар мэдээлэл хийж, Увс аймгийн БСГ ба Хакаасын улсын их сургуулийн хооронд хамтын ажиллаганы гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд өдгөө Хакассын улсын их сургуульд Увс аймгаас 12 оюутан орос хэлний бэлтгэл ангид суралцаж байна.
2016 оны 09 сарын сүүлээр маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Увс аймгийн музейд Хакассын хэл, уран зохиол ба түүхийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн ХакНИИЯЛИ олон улсын ба бүс нутаг хоорондын харилцааны хэлтсийн дарга Борис Амзараков зочлов. Тэрээр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай уулзаж цаашдын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцсэн бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэх чинь хүсэл сонирхол маш их байгаа талаар өгүүлэв. Хакассын ХУЗТЭШСХүрээлэн ба Увс аймгийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Борис Амзараковыг маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн медалиар шагнав.
Хакассын хэл, уран зохиол ба түүхийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн урилгаар 2016 оны 10 сарын сүүлээр Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн И.Ганболд Абакан хотноо зохион байгуулсан “ Саяны Алтай ба хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмэн ба соёл” хэмээх Хакассын соён гэгээрүүлэгч, зохиолч, хэл шинжлээч, угсаатан зүйч Иван Штыгашевын мэндэлсний 155 жилийн ойд зориулсан 3 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов. И.Ганболдын монгол ардын дууны хүмүүжүүлэх ач холбогдлын талаарх илтгэл бага хурлын эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэгдсэн юм. Мөн энэхүү эмхэтгэлд Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн сургалтын менежер Ч.Эрдэнэхүүгийн “Монгол ардын хөгжмийн зэмсэг-цуур” хэмээх өгүүлэл хэвлэгдэв.
ХакНИИЯЛИ-ийн захирал Валентин Тугужек ба бусад бага хурлын оролцогчид монголын мэргэжилтнүүдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын ур чадвар, мэргэжлийн түвшинг өндрөөр үнэлэв .
2016 оны 10 сард Увс аймгийн маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит музейг төлөөлж ажилтан Д.Алтангэрэл Хакассын нэрт эрдэмтэн, түүхч Леонид Кызласовт зориулсан 4 дахь удаагийн бүс нутгийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон төдийгүй Хакаасын орон нутгийг судлах музейн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
2016 оны сүүлээр Увс аймгийн Улаангом политехник коллежийн удирдлагууд Хакасст хүрэлцэн ирж Хакассын политехник коллежийн захиралтай уулзлаа. Мөн Хакассын газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал хүлээн авч уулзан хоёр талын хамтарсан судалгаа хийх, хамтран зохион байгуулах ажлуудын талаар ярилцсан бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ярилцаж тохиролцов. Увс аймгийн Улаангом политехник коллеж, ХХААГ, Дарханы ЭШХ-ийн харъяа Баруун бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь ОХУ-ын Хакасс улсын Газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй олон жил хамтран ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдыг солилцон эрдэм шинжилгээний хурад оролцуулах, харилцан туршлага судлах ажлуудыг тогтмол явуулж ирсэн билээ.
Ирэх онд Увс аймаг ба Хакасс улсын хооронд эрдэм шинжилгээ, боловсролын талаар харилцаа тогтоож өргөжүүлэх, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтын хүчээр ажиллаж, харилцааг шинэ шатанд гаргаснаар манай хоёр бүс нутгийн хувьд хүмүүнлэгийн болон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломж бүрдэх юм.
СЭДЭВ : Үйл ажиллагаа