ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-17   12:37:45   247   0
  ШИНИЙН 16-НД МАЙДАР ЭРГЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Хаврын тэргүүн сарын шинийн 16-ны билэгт сайн энэ өдөр буюу 3-р сарын 13-нд Увс аймгийн Дэчинравжаалин хийдээс Майдар эргэх ёслолыг зохион байгуулж сүсэгтэн олноороо даган баяслаа. Майдар бурхан нь энэрэл нийгүүсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн билэг тэмдэг ажээ. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг билгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.
СЭДЭВ : Мэдээ мэдээлэл