ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:29:15   1734   0
  Увс аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөн Улаангом хотноо зохион байгуулагдлаа
Зөвлөгөөнд аймгийн болон байгаль орчны салбарын удирдлагууд, ажилтан албан хаагчид, БО-ны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, ус цаг уурын харуулууд, газрын даамлууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцлоо. Байгаль орчны талаарх төрийн бодлого, Аймгийн хөгжлийн хөтөлбөр, БОАЖ-ын салбарын бодлого, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, байгаль хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, зөрчил, анхаарах асуудал, тусгай хамгаалалттай газар нутаг, УЦУОШ, усны сав газар, байгалийн эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймэр, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар салбар салбарынхан илтгэл тавьлаа. Зөвлөгөөнд оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд хэлэцүүлэг нь “Аялал жуулчлал ба байгаль орчин”, “Уул уурхай ба байгаль орчин”, “Хөдөө аж ахуй ба байгаль орчин”, “Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин” гэсэн сэдвүүдээр явагдлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ