ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:28:57   1863   0
  Тайваний тусламжтайгаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг бөөрний архаг дутагдлыг эмчлэх Гемодиализийн эмчилгээний багаж тоног төхөөрөмжтэй болж байна.
Өнөөдөр Тайваний тусламжтайгаар Нэгдсэн эмнэлэг бөөрний архаг дутагдлыг эмчлэх Гемодиализийн эмчилгээний багаж тоног төхөөрөмжтэй болж байна. Уг эмчилгээний төвийн нээлтийн тууз хайчлах ёслолд Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын НБХ-ын дарга С.Амраа, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр, НЭ-ийн дарга Д.Доржготов болон Тайваний зочид төлөөлөгчид оролцож албан ёсоор нээлт хийлээ. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа өвчлөл бол бөөрний дутагдал юм. Улсын хэмжээнд жилд 1500 гаруй хүн бөөрний дутагдалтай гэж оношлогддог гэсэн судалгаа бий. Бөөрний өвчнийг эхний үед эмийн эмчилгээ болон хоолоор зохицуулалт хийж болдог. Харин хүндэрсэн нөхцөлд зайлшгүй гемодиализийн аппаратад орж амьдрал залгуулдаг, аль эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болдог аж. Манай аймгийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 12 хүн байдаг бөгөөд нэгдсэн эмнэлэгт гемодиализийн аппарат байдаггүйгээс болж өөр аймаг, нийслэлд очин эмчлүүлдэг байсан бөгөөд энэ асуудал ийнхүү шийдвэрлэгдлээ. Энэхүү гемодиализийн 2 аппаратыг Тайваны Монгол Төвдийн хорооноос 50 мянган ам.доллараар санхүүжүүлжээ. Гемодиализийн аппарат бол бөөрний дутагдалтай буюу өвчин нь төгсгөлийн шатандаа орсон хүмүүсийн амьдралыг аврах, мөн амьдрах хугацааг нь уртасгах эмчилгээний арга юм. Гол зарчим нь бөөрний өвчтэй хүн биеэсээ ялгаруулж чадахгүй байгаа хортой бодис бүхий цусыг өвчтөний биеэс ялгаруулж авдаг. Тухайн цусыг шүүж цэвэрлээд буцааж өвчтөний биед нь юүлж өгдөг эмчилгээний арга юм. Ийнхүү Увс аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон ахиц дэвшил гарч байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ