ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-02-14   12:25:46   148   0
  Увс аймагт БТС-ын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Мөнгөн өвөл” бүх нийтийн өдөрлөгийн арга хэмжээ
Увс аймагт БТС-ын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Мөнгөн өвөл” бүх нийтийн өдөрлөгийн арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 11-ны Бямба гарагт Чандмань улаан ууланд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн оролцлоо. Өдөрлөгийн үеэр 4 төрлийн тэмцээн зохион байгуулагдсан.
Буухиа тэмцээн: 17 баг оролцсоноос
1-р байр Г.Баярмаа ахлагчтай /ЦТС ХХК/
2-р барй Б.Пүрэвсүрэн ахлагчтай /Цогцолбор 1-р сургууль/
3-р байр Л.Ганзориг ахлагчтай /Дулааны 2-р станц/
Олс таталт: 32 баг оролцсоноос
1-р байр В.Чинзориг ахлагчтай /ЦТС ХХК/
2-р байр Б.Пүрэвдорж ахлагчтай /Хилийн цэргийн 0245-р анги/
3-р байр Б.Хүрэлсайхан ахлагчтай /Цагдаагийн газар/
Хээрийн цайны амт: 30 байгууллага оролцсоноос
1-р байр Ч.Лхагвадорж даргатай /Цагдаагийн газар/
2-р байр Б.Баттулга даргатай /Онцгой байдлын газар/
3-р байр Д.Даваажав даргатай /ШШГАлба/
Уулын оргил булаалдах тэмцээн :
Эрэгтэй
1-р байр Сайнжаргал /ОБГазар/
2-р байр Мөнхзаяа /Чандмань Увс/
3-р байр Төрболд /Нэгдсэн эмнэлэг/
Эмэгтэй
1-р байр Анхцэцэг Улаангом сумын ЗДТГ
2-р байр Дэлгэрмөрөн /БОАЖГ/
3-р байр Байгальмаа /Дулааны 2р станц/
Байгууллагын дүн:
1-р байр Ц. Эрдэнэбаатар даргатай /ЦТС ХХК/
2-р байр Б.Баттулга даргатай /ОБГ/
3-р байр Ч.Лхагвадорж даргатай /Цагдаагийн газар/
Уг өдөрлөгийг зохион байгуулахад аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, ЭМГ, Цагдаагийн газар, Увс нам бус телевиз хамтран зохион байгууллаа
СЭДЭВ : Бүтэц зохион байгуулалт