ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-02-14   12:19:48   143   0
  УИХ-ын дарга М.Энхболд яамдын сайд, дэд сайд нарын хамт Увс аймагт ажлын айлчлал хийж байна.
УИХ-ын дарга М.Энхболд яамдын сайд, дэд сайд нарын хамт Увс аймагт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд аймгийн дулааны 2-р станц, НЭ-ийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5”төслийн хүрээнд Увс аймгийн цусны салбар төвийн барилга, хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах нээлтэнд оролцсоны дараа МУ-ын Маршал Ю.Цэдэнбалын талбайд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан зочид төлөөлөгчдийг албан өрөөндөө хүлээн авч уулзан аймаг орон нутгийн болон цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ