ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:26:28   2337   0
  АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ 22 АГЕНТЛАГТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд 22 агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Агентлагуудын бодлогын хэрэгжилт, төрийн албаны албан хэрэг хөтлөлтийн стандарт, хүний нөөцийн бүрдүүлэлт, иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар хүртээмж, мэдээллийн ил тод байдал, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, байгууллагын төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдалтай танилцан зөвлөмжөөр хангах зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байна.
СЭДЭВ : Үйл ажиллагаа