ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-02-03   19:03:44   261   0
  Монголын Тусгай олимпийн хорооноос зохион байгуулсан бүсийн тэмцээнд оролцсон хүүхдүүд 12 медаль хүртлээ.


Тусгай олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх, бие бялдрыг хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм.

Монголын Тусгай олимпийн хороо нь 2013 оны 4 сарын 1-ний өдөр Олон улсын Тусгай олимпийн хорооны албан ёсны гишүүнээр элссэн байдаг.


Монголын Тусгай олимпийн хорооноос Говь-Алтай аймагт 1 сарын 30 –аас 2 сарын 1-ний өдрүүдэд баруун 7 аймгийн 100 гаруй оюуны бэрхшээлтэй хүүхдүүд оролцуулан зохион байгуулсан бүсийн тэмцээнд Увс аймгаас 9 хүүхэд 5 төрлөөр оролцож алт 8 , мөнгө 3, хүрэл 1, нийт 12 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах, хөдөлмөрлөх нөхцлийг хангах , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара спортыг хөгжүүлэх, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх, эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаанууд тусгагдан хэрэгжиж байгаа билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара спортын хөгжүүлэх ажлын хүрээнд тэмцээнд оролцогчдын замын зардалд Засаг даргын нөөцөөс дэмжлэг үзүүлсэн бөгөөд эдгээр хүүхдүүд тэмцээнд оролцож амжилт гаргахад тэдний эцэг эх, энх тайвны корпусын сайн дурын ажилтан Хана Визинд , аймгийн Биеийн тамир спортын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний холбооны аймгийн салбарын хамт олон зэрэг төрийн болон төрийн бус, сайн дурын байгууллага, иргэдийн хамтын оролцоо чухал нөлөө үзүүллээ.
СЭДЭВ : Бүтэц зохион байгуулалт