ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:26:03   1684   0
  ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ҮР ДҮН
Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар нь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/156 тоот тогтоолоор дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн 10 нэр төрлийн хөрөнгийн дуудлага худалдааг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн хөрөнгөөс Цагдаагийн газрын Соната-2 маркийн автомашин, ХТҮГ-ын Хьюндэй фортер маркийн УВА 15-14 улсын дугаартай автомашин, ЗДТГ- баяд эмээл, Зүүнговь сумын ЭМТ-ийн садны хашааны дуудлага худалдаа / оролцогч бүртгүүлээгүй/, Цагдаагийн газрын УАЗ-31512 маркийн УВА 10-02 улсын дугаартай автомашины дуудлага худалдаа / 1 иргэн бүртгүүлж дуудлага худалдааг хүчингүйд тооцсон/, бусад 4 байгууллагын 5 ширхэг хөрөнгийн дуудлага худалдаанд оролцогчид бүртгүүлж дуудлага худалдааны дүн дараах байдалтай байна. Үүнд:
1. Тариалан сумын ЭМТөвийн УАЗ–31512 маркийн УВА 04-45 улсын дугаартай суудлын автомашины дуудлага худалдаанд 3 иргэн бүртгүүлж, иргэн Ю.Балжинням 1 сая 400 мянган төгрөгийн үнийн саналаар
2. Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгийн УАЗ–31512 маркийн УВА 93-53 улсын дугаартай автомашины дуудлага худалдаанд 6 иргэн бүртгүүлэн оролцож иргэн Э.Мөнхбат 500 мянган төгрөгийн үнийн саналаар.
3. Аймгийн Цагдаагийн газрын Верна-аксент маркийн УВА 06-00 улсын дугаартай автомашины дуудлага худалдаанд 4 иргэн бүртгүүлэн оролцож иргэн Н.Дагва 1 сая 400 мянган төгрөгийн үнийн саналаар.
4. Аймгийн Цагдаагийн газрын Териос маркийн УВА 00-08 улсын дугаартай суудлын автомашины дуудлага худалдаанд 2 иргэн оролцож иргэн П.Бат-Очир 1 сая 100 мянган төгрөгийн үнийн саналаар.
5. Наранбулаг сумын ЗДТГ-ын садны / прус / хашааны дуудлага худалдаанд 4 иргэн бүртгүүлэн оролцож иргэн С.Баттулга 200 мянган төгрөгийн үнийн саналаар ялагч боллоо.
ОНӨГазар өнөөдрийн дуудлага худалдаагаар нийт 5 ширхэг, 2.900,0 мянган төгрөгийн дуудах доод үнэ бүхий хөрөнгийн дуудлага худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулж нийт 4.600,0 мянган төгрөгийн орлогыг орон нутгийн орлогод төвлөрүүллээ.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР
СЭДЭВ : Мэдээ мэдээлэл