ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:25:44   3263   0
  УЛААНГОМ, САГИЛ, ДАВСТ, ТҮРГЭН СУМУУД 2017 ОНД ӨВӨР ХОШУУТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Аймгийн ЗДТГазар, Хилийн 0245-р анги, Улаангом, Түргэн, Сагил, Давст сумдын удирдлагууд ОХУ-ын Тува улсын Өвөр хошууны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Өвөр хошууны захиргааны дарга Ооржак Аржаан Никифоровичоор ахлуулсан ажлын хэсэгт эдийн засаг, хууль эрхзүй, нийгмийн халамж, нийгмийн бодлого, боловсрол, соёл, хилийн бүсийн асуудал хариуцсан орлогч дарга нар Улаангом суманд хүрэлцэн ирж ажиллалаа. Улаангом, Түргэн, Сагил, Давст сумдын төлөөллүүдээс Өвөр хошуутай 2017 онд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах саналаа дэвшүүлж, төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Уулзалтаар боловсрол, соёл, урлаг, биеийн тамирын салбарт хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрлэл, ХАА бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага солилцох, хилийн яармаг худалдаа, «Эв модны наадам» зохион байгуулах, малын хулгайн эсрэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцлоо. Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан Өвөр хошууны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд амжилт хүсч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
СЭДЭВ : ТАЗ-Мэдээ мэдээлэл