ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:31:28   3633   0
  АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН, ӨНДӨРХАНГАЙ, ЗҮҮНХАНГАЙ СУМУУДАД АЖИЛЛАЛАА
Аймгийн засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумуудад ажиллаж өвөлжилтийн байдалтай танилцаж хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа сумуудад улсын нөөцөөс ирж буй өвс тэжээлийн хуваарилалтын талаар болон, аймгийн засаг даргын захирамж, онцгой комиссын тогтоол, шийдвэрүүдийг танилцууллаа.
Цагаанхайрхан сум: 283 малчин өрхийн 152.1 мянган мал өвөлжиж байна. Сумын нөөцөд 30 тн өвс, 6 тн тариа, 4 тн хивэг нөөцөлсөн бөгөөд малчдад олгогдож эхэлсэн. ЭМТ-ийн хувьд хүүхдийн томуу, томуу төст өвчлөл он гарсаар нэмэгдэж байгаа, 2016 оны жил эцсийн мал тооллогын үеэр эмч нар малчин өрхүүдээр тойрч үзлэг хийсэн, эмийн хүрээлцээ одоогоор сайн, жирэмсэн 26 эх эмчийн хяналтанд байгаа, түүнээс 16 нь сумын төвд, 10 нь Даланхуруу, Хулж, Хунт багуудад байгаа хэмээн мэдээллээ. Мөндөөхөөн давааны зам хаагдсаныг тухай бүрд нь гаргаж байгаа ба өвөлжилт цаашид хүндрэч болзошгүй тул аймгийн нөөцөөс 30 тн өвсийг үнэгүй, 20 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тус суманд хуваарилжээ.
Өндөрхангай сум: 174.8 мянган толгой мал тоолуулсан бөгөөд нутгийн хойд хэсэг, баруун, зүүн хяраар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ба бусад газраар харьцангуй сайн. Баг болон сум хоорондын оторт 6 айл өвөлжиж байгаагаас 1000 гаруй толгой мал, 4 өрх Завхан аймгийн Сантмаргаз, Ургамал сумдын нутагт байна. Ан амьтдын өвс тэжээлийн хомсдлоос урдчилан сэргийлж намар 20 тн өвс, 6 тн давс, хужир бэлтгэн 25 цэгт байршуулсан бөгөөд байгаль хамгаалагчдын мэдээллээр ан амьтны байршил солигдоогүй, хорогдол гараагүй байна.
Зүүнхангай сум: 621 өрхийн 2262 хүн ам оршин суудгаас 1454 хүн ам бүхий 356 малчин өрхийн 736 малчин ажиллаж хөдөлмөрлөж байна. Тус суманд 0-5 насны хүүхэд 93, өндөр настан 200, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 116, жирэмсэн эх 28 байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 147.9 мянган толгой мал тоолуулжээ. Нийт 29 өрх баг болон сум хоорондын отроор өвөлжиж байна. Цаашид нутгийн хойд хэсгээр буюу Баянгол, Даланбулаг багийн зарим газруудаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Эдгээр сумуудад үнэгүй тараагдах өвс, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгогдох тэжээл хуваарилсныг тус сумдад ажилласан онцгой комиссын ажлын хэсэг сумдын удардлагуудад танилцуулла. Ажлын хэсэгт Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЭМГ-ын орлогч дарга Л.Мянганбаяр, ЗДТГ-ын ХМА-ны дарга П.Баттогтох, БСУГ-ын мэргэжилтэн Ц.Ихбаяр нар ажиллаа.
СЭДЭВ : ТАЗ-Мэдээ мэдээлэл