ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:24:51   2709   0
  АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАЛАА
Аймгийн засаг дарга Д.Батсайхан Баруунтуруун сумын Ахлах сургууль, Хилийн 0311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Ахлах сургууль нь 320 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоо 574 сурагч, 66 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2015 онд тус сургуулийн дотуур байр, номын сан нь хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг сайтар бүрдүүлэн аймгийн тэргүүний дотуур байр, номын сангаар шалгарч байжээ. Сургуулийн спорт зааланд очиход жүдо бөхийн секц хичээллэж байлаа. Тив дэлхий, олимпийн аваргууд, үндэсний бөхийн алдар цолтнууд энэ заалнаас бэлтгэл сургуулилтаа хийж эхлэн амжилтын оргилд хүрсэн байдаг. Тус зааланд засвар хийж, орчин нөцлийг нь сайжруулах шаардлагатай байгааг биеийн тамирын багш, сургуулийн захирал нар хэлж байлаа.
СЭДЭВ : Мэдээ мэдээлэл