ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:25:27   3981   0
  АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 150 ХҮҮХДИЙН 2 ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАХААР СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ
Аймгийн засаг дарга Д.Батсайхан АНУ-ын ЭСЯ-нд хүсэлт гаргасны дагуу тус яамны Батлан хамгаалах атташе-н албаны Иргэн цэргийн харилцаа эрхэлсэн тэргүүн ахлагч Жошуа Бак, Штабын ахлагч Эрик Отемент нар АНУ-ын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн 2 цэцэрлэг барих ажлын судалгаа хийх, бодит байдалтай нь танилцах зорилгоор Улаангом, Баруунтуруун сумуудад ажиллаа. Энэхүү судалгаа Улаанбаатар хот, Замын Үүдэд бас хийгдэж байгаа бөгөөд Аймгийн засаг даргын хүсэлтийн дагуу алслагдсан бүс нутгуудаас Увс аймгийг сонгон авсан нь ийнхүү ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Тус албанаас төслөө боловсруулан АНУ-ын Засгийн газарт өргөн барих бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд дараах 2 газар тус тус 150 хүүхдийн цэцэрлэг баригдах юм.
1. Улаангом сумын 10-р багийн нутаг Улиасны хэвийн бага сургуулийн урд
2. Баруунтуруун суманд
Хэрвээ Улаангом сумын 10-р багийн нутаг дэвсгэр дээр цэцэрлэг баригдвал 10, 12, 9, 6-р багийн цэцэрлэгээс завсардаад байгаа хүүхдүүд СӨБ эзэмших боломж бүрдэх юм. Мөн Баруунтуруун сумын цэцэрлэг нь 1985 онд 90 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан бөгөөд одоо 14 багш ажилчидтай, хамран сургах тойргийн 266 хүүхэдтэй, үүнээс цэцэрлэгийн 5 бүлэг, 176 хүүхдийг хамруулан СӨБ олгож байна. Сургуулийн барилгад 1985 оноос хойш их засвар хийгдээгүй өдий хүрчээ.
СЭДЭВ : ТАЗ-Мэдээ мэдээлэл