ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-01-23   14:07:13   1640   0
  Увс аймгийн Баруунтуруун сум дахь Хилийн 0311-р анги өөрсдийн хүч бололцоогоо ашиглан Баруунтурууны САА-н авто засварын газар байсан барилгын хуучин суурийн ашиглан ХХЕГ, Хилийн 0119-р ангитай хамтран соёл урлагийн төвийн барилгын ажлыг 2016 оны 10-р сард ашиглалтанд оруулж 12-р сарын 24-ний өдөр нээлтээ хийжээ. Шилэн пасадтай, орчин үеийн стандартын дагуу тохижуулсан, ангийн нэгдсэн халаалтын системд холбогдсон СОЁЛ УЛАГИЙН ТӨВ дотроо 250 хүний суудалтай соёлын төв, хөгжим, техник төхөөрөмжийн
Увс аймгийн Баруунтуруун сум дахь Хилийн 0311-р анги өөрсдийн хүч бололцоогоо ашиглан Баруунтурууны САА-н авто засварын газар байсан барилгын хуучин суурийн ашиглан ХХЕГ, Хилийн 0119-р ангитай хамтран соёл урлагийн төвийн барилгын ажлыг 2016 оны 10-р сард ашиглалтанд оруулж 12-р сарын 24-ний өдөр нээлтээ хийжээ. Шилэн пасадтай, орчин үеийн стандартын дагуу тохижуулсан, ангийн нэгдсэн халаалтын системд холбогдсон СОЁЛ УЛАГИЙН ТӨВ дотроо 250 хүний суудалтай соёлын төв, хөгжим, техник төхөөрөмжийн хамт, сумын хүүхэд залуучууд, 0311-р ангийн бие бүрэлдэхүүний биеийн тамираар хичээллэж, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдааны бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлийг бүрдүүлсэн спорт заал, бие бялдрын өв тэгш хүмүүжил, хөгжил олгох фитнесийн танхим зэргийг цогцоор нь нэг дор бүрдүүлсэн нь тус ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлсэн, бусад сум, аймагт үлгэр жишээ болохуйц ажил болсныг дурдах нь зүйтэй.
СЭДЭВ : Бүтэц зохион байгуулалт