ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:24:05   1704   0
  ЖИЙП, ПРИУС МАШИНЫ ЗАРДЛЫН ЗӨРҮҮ
2016 оны 4-р сарын 20-нд “Элбэг өгөөж” өрхийн эмнэлэгт автомашин нийлүүлэх тендер зарлаж 5-р сарын 15-ны өдөр тендерт шалгарсан этгээд 2008 онд үйлдвэрлэгдсэн, 81.460 км гүйлттэй, 10 сая төгрөгийн үнэ бүхий Приус-20 маркийн автомашиныг нийлүүлжээ.Улаангом сумын өрхийн эмнэлгүүд 2013 онд авсан Пробокс маркийн автомашинаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд албан хэрэгцээнд ашиглагдахгүй байсан Приус-20 маркийн автомашиныг Аймгийн ИТХ-ын даргын 2017.01.02-ны А/30 дугаар тогтоолоор аймгийн ЗДТГ-т балансаас балансад шилжүүлснийгаймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд Улаангом сум доторхи албан хэрэгцээнд унаж байна. Мөн 2016.12.28-нд Улаанбаатар хотоос Приус-30 маркийн автомашиныг 9.950.000 төгрөгөөр худалдан авсныг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан мөн албан хэрэгцээндээ унаж байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсөв хэмнэж болох ямар боломж нөхцөл байна тэр болгоныг төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчид ажил хэрэг болгох ёстой. Тэгвэл албан хэрэгцээнд үүрэг гүйцэтгэж буй автомашинуудын шатах, тослох материал, урсгал засварын зардлыг хэмнэх зорилгоор аймгийн удирдлагууд зарцуулалт багатай автомашинаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Албан хэрэгцээнд приус машин ямар их хэмнэлт гаргаж байгааг доорхи жишээнээс харна уу.

Жилийн турш жийп машинаас татгалзан приус машинаар ажил үүргээ гүйцэтгэвэл 12.110.800 төгрөгийн хэмнэлт гаргаж болох юм. Тэгвэл энэ 2 приус машин жилдээ 24.221.600 төгрөг, 4 жилд 96.886.400 төгрөгийн хэмнэлт гаргах юм. Энэ мэтчилэн хэмнэлтийн горимд шилжин ажиллацгаая.
СЭДЭВ : Мэдээ мэдээлэл