ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:23:17   1380   0
  ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИЖ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017.01.16-ны 13 цагийн байгууллагын дарга нарын цуглаан дээр өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдал, Аймгийн онцгой комиссын сумдад ажилласан талаар мэдээлэл хийж, 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017 оны зорилт, тус онд хийгдэх ажлуудаа танилцууллаа. Улмаар МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийвэрүүдийн талаар дурдаж улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед аль болох хэмнэж болох зардлуудаа танах, зайлшгүй шаардлагатай ажлуудыг сайтар төлөвлөж хийх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллах, боломжит нөхцлүүдийг судлаж шийдвэрлэж ажиллахыг зөвлөлөө.
СЭДЭВ : Мэдээ мэдээлэл