ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-03-15   17:23:42   3057   0
  АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫН ХОРООНООС ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооноос санаачлан Увс аймгийн хаягдлын удирдлагын төв болох “Элемэнт” ХХК, Улаангом сумын удирдлагууд, аймгийн төвийн гэр хорооллын багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, АЗДТГ, БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан Улаангом сумын хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээний талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. “Элемент” ХХК-д нийт айл өрхүүдээс хуримтлуулсан хогны төлбөрийн 70 хувийг, үлдсэн 30 хувийг суманд хувиарладаг аж. Суманд хувиарласан 30 хувиас орон сууцны айл өрхүүдийн хог ачих, мэдээлэл сургалт сурталчилгаа, урамшуулалд зарцуулдаг байна. 2016 онд айл өрхүүдээс хогны төлбөрт 66 сая 300 мянган төгрөг хуримтлагдсанаас Элемент компанид 42 сая 729 мянган төгрөг, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт 11 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 7 сая 239 мянган төгрөг, хур хог зайлуулсан хөлсөнд 10 сая 680 мянган төгрөгийг тус тус хувиарлажээ.
Хэлэлцүүлгээс дараахь саналууд гарлаа. Үүнд:
1. Хогны төлбөрийн тайланг нээлттэй болгох, зарцуулалтын тайлан тавих
2. Улаангом суманд хогны төлбөрийн 30 хувийг авч үлддэг ч зарцуулалт бүрхэг, үр дүн багатай байгаа учраас хогны төлбөрийг Элемент компанид төвлөрүүлж хариуцлагыг сайжруулах
3. Багийн ИНХ-ын дарга,Засаг дарга нартай хог ачилтын компани хамтарч хувиарын дагуу хяналт тавих, хогны машин гудамжаар явахдаа чанга яригчаар мэдэгдэх
4. Хогоо гаргаж тавьж чадахгүй ганц бие өндөр настан, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн судалгаа гаргаж хашаанаас нь ачих
5. Архи пиво нийлүүлдэг томоохон компаниудад шил, лаазаа эргэж авах санал хүргүүлэх
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ