ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-01-17   09:51:55   425   0
  2017 ОНЫ 01-Р САРЫН 02-НЫ ӨДӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА.
Хурлаар Улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланчид тодорхойлох тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Улсын сайн малчин цолоор:
Өлгий сумын Чаргат багийн малчин Цэвээний Доржсүрэн, Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын Баяртогтох, Тэс сумын Нуур багийн малчин Нинжийн Цогтоо, Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн малчин Чойндонгийн Батжаргал, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Шаравын Даваадорж нарыг
Улсын тэргүүний тариаланч цолоор:
Тариалан сумын тариаланч Идэшийн Бүүвэй, Улаангом сумын тариаланч Түдэвийн Хүрэлбаатар, Улаангом сумын тариаланч Чангаагийн Батсуурь, Тариалан сумын тариаланч Төмөрдэйн Алтанхүү нарыг шагнуулахаар Хүнс хөдөө аж ахуйн яаманд уламжиллаа. Мөн орон нутгийн өмчийн асуудлыг актлах, балансаас балансад шилжүүлэх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.
СЭДЭВ : Үйл ажиллагаа