ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-01-17   09:52:18   2493   0
  АГЕНТЛАГУУД 2016 ОНЫ АЖЛАА ДҮГНҮҮЛЖ БАЙНА.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”-ын дагуу 2016 оны аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 22 агентлаг үр дүнгийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний биелэлтийг Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг дүгнэж байна. Тэрээр гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний хэрэгжилтийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр агентлагуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх юм.
СЭДЭВ : Бүтэц зохион байгуулалт