ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2016-12-13   15:58:58   1799   0
  Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.
Увс аймгийн Засаг даргын захиалгаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрны сул орон тооны захиалгын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг үндэслэн Төрийн албаны зөвлөлд нийтэд зарлуулсны үндсэн дээр Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Улсын Их Хурлын 2003 оны 13 тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлд заасны дагуу, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах заавар”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн хурлаар томилсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулж явуулав. Нийт сонгон шалгаруулалтад 17 иргэн оролцсоноос 10 иргэн тэнцэж Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэв.

Удирдах албан тушаалтны ажлын байрны сул орон тоонд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж тэнцсэн

Аймгийн ЗДТГ-ын ТЗ-ны УХ-ийн даргын албан тушаалд
1. Уламбаярын Ганзориг
2. Буриадын Дашпүрэв
3. Лхагвасүрэнгийн Балчинлувсан
Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд
1. Баатаржавын Бат-Ерөөлт
Аймгийн БОАЖ-ын газрын даргын албан тушаалд
1. Батаагийн Батбаяр
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд
1. Цэвэгмэдийн Энхбаатар
2. Ганболдын Дэлгэр
Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд
1. Мягмаржавын Улаанхүү
Аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалд
1. Батсуурийн Лхагвасүрэн
Аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын албан тушаалд
1. Дамдинсүрэнгийн Доржготов тус тус мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, бусад сонгон шалгаруулалтын үнэлгээгээрээ ажлын байрны тавигдах шаардлагыг илүү сайн хангасан байна.
СЭДЭВ : ТАЗ-Мэдээ мэдээлэл