ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-01-03   16:49:32   2322   0
  ИТХ-ААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
ИТХ-ын ээлжит III хуралдаанаар Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлийг хэлэлцэж байна. Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого, зорилтод тусгах саналыг Увс аймгийн 20 мянга гаруй өрхөд саналын хуудас хүргүүлэн сум, байгууллага, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг авч эрэмбэлэн нэгтгэж аймгийн хөгжлийн хөтөлбөрүүд, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эрдэмтэн судлаачид, иргэд сонгогчдоос ирүүлсэн 9648 саналыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулсан юм.
СЭДЭВ : Үйл ажиллагаа