ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2016-11-18   18:03:46   1871   0
  Худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарь батлах тухай захирамжийн төсөлд саналаа өгнө үү.

Худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарь батлах тухай захирамжийн төсөл



Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6-ийн “а”, “ж”, 29.2, 30.1.16 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 82 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй худалдааны газрын ажиллах цагийн хуваарийг зуны улиралд 07.00 – 00.00 цаг, өвлийн улиралд 08.00 – 22.00 цаг, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг зуны улиралд 09.00 – 02.00 цаг, өвлийн улиралд 09.00 – 00.00 цаг байхаар тогтоосугай.
2. 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн зуны цагийн хувиарт, 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цагаас өвлийн цагийн хувиарт шилжсэнд тооцсугай.
3. Цагийн хуваарийг мөрдөж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын эздэд даалгасугай.
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Ч.Лхагвадорж/-т үүрэг болгосугай.
5. Захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны А/639 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН

СЭДЭВ : Үйл ажиллагаа