ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2016-11-03   14:32:39   56699   0
  МОНГОЛЫН ОРНЫ БАРУУН БҮСЭД ГАЗРЫН ДОРОЙТОЛ, ХӨГЖЛИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ, ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛЛЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ MON/16/301 ТӨСӨЛ
Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн буцалтгүй тусламжаар МУ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран энэхүү төслийг 2015 оноос эхлүүлээд байна. Уг төсөл нь 2019 он хүртэл Увс, Ховд, Завхан гэсэн аймгуудад хэрэгжих бөгөөд үйл ажиллагааг ханган ажиллах хүрээд орон нутгийн зохицуулагчийг (ОНЗ) аймаг тус бүр 2016 оноос ажиллуулж эхэлсэн.
Үйл ажиллагааны цар хүрээний хувьд Увс аймагт Бөхмөрөн сумын нүүрсний бүлэг орд (Хотгор, Хотгор Шанага, Эрчим Баян-Өлгий), Ховд аймгийн Хөшөөтийн уурхай, Завхан аймгийн Баян-Айраг гэсэн уурхайнууд дээр тулгуурлан хэрэгжинэ.
Төслийн зорилго бол уул уурхайн хөгжлөөс тухайн бүс нутагт үүсэх сөрөг нөлөөллийг орчин үед ОУ-ын хэмжээнд амжилттай нэвтэрч буй дүйцүүлэн хамгааллын аргыг ашиглан бууруулах, энэ аргыг орон нутагт амжилттай нэвтрүүлэх юм.
Хүлээгдэж буй үр дүн: Газар, ус, ойн нөөц болон биологийн олон янз байдлын төлөвлөлт, менежмент, хамгаалах ажиллагаанд цогц хандлагыг нэвтрүүлэх. Үр дүн: “Төрийн, ялангуяа сумын түвшний албан хаагчдын байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чадвар нэмэгдэх”; болон “Нийт газар орны (ландшафтын) газар ашиглалтын төлөвлөлтийг төлөвшүүлэх”.
НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд хүрэх үр дүн: “Салбарын нөөцийн тогтвортой менежментийн чадавхи, нөөцийн анхан хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх,”. Хүлээгдэж буй үр дүн:7.1 “Салбарын бодлого болон эрх зүйн баримт бичгийг оновчтой боловсруулах, хэрэгжүүлэх, баталгаажуулах боломж сайжирна” болон 7.2“ Газар, бэлчээр, ус, ойн нөөц болон биологийн олон янз байдлын төлөвлөлт, менежмент, хамгаалах ажиллагаанд цогц (нийт газар оронд суурилсан) зарчим баримтлах”
НҮБХХ-ийн стратегийн төлөвлөгөөний Байгаль орчин, тогтвортой хөгжлийн гол үр дүн: Ядуу болон эмзэг бүлгийнхний ажил эрхлэлт болон амьжиргааг сайжруулахад өсөлт, хөгжил, үйлдвэрлэлийн чадавхийг тогтвортой нэмэгдүүлэхийн ач холбогдол.
Гүйцэтгэх нэгжХэрэгжүүлэх түнш: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хэрэгжүүлэх нэгж Хариуцах түншүүд: Чиглэлийн яамд, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа
СЭДЭВ : Олон улсын