ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-01-03   16:48:34   56116   0
  ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын аудит хийж байна
Аймгийн Засаг даргын Тамгын газар дээр Стандарт хэмжил зүйн газраас Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын аудитыг 2016 оны 11 сарын 2-ноос 4-ний өдрүүдэд хийнэ. Уг чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн ёс зүйг дээдэлсэн, мэргэшсэн албан хаагчид бүхий, судалгаанд суурилсан оновчтой бодлого зохицуулалттай, орон нутгийн хөгжлийн бодлогыг манлайлан хэрэгжүүлэгч чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага болох явдал юм.

Чанарын зорилт


• Хэлтэс, нэгж, салбарын судалгаанд суурилсан, бодит мэдээллийг хүргэх
• Иргэдийн оролцоог хангасан бодлого төлөвлөлтийг байнга сайжруулан хэрэгжүүлэх
• Хэлтэс нэгжүүдийн хамтын ажиллагааг хангаж, салбарын бодлогын хэрэгжилтийг уялдуулж, төрийн албаны үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх
• Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлэх
• Төрийн үйлчилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагааг хөгжүүлж, асуудлыг хамтран шийдвэрлэх багаар ажиллах чадварыг дээшлүүлэх
• Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог хангаж төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг дэмжих
• Иргэдийн сэтгэл ханамжид хүрсэн үйлчилгээг үзүүлэхэд төрийн байгууллагуудыг удирдлага арга зүйгээр ханган ажиллах
• Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг судлан , үйл ажиллагааг нийцүүлэн чиглүүлэх
• Хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг ахиулах өөрчлөлт, сайжруулах
• Амжилт ололтоо байнга бататгах, алдаа дутагдалыг арилгах
СЭДЭВ : Үйл ажиллагаа