ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2016-11-01   18:25:18   55228   0
  ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО – ЭРСДЭЛД СУУРИЛСАН СЭТГЭЛГЭЭ
• Эрсдэлд суурилсан сэтгэлгээ бол:
o чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх
o байнгын сайжруулалтанд хүрэх
o сөрөг үр дагавараас сэргийлэх.
• Эрсдэлд суурилсан сэтгэлгээ бол үл тохирлыг арилгах, илэрсэн үл тохиролд дүн шинжилгээ хийх, болзошгүй үл тохирлоос сэргийлэх арга хэмжээ авах юм.
• Эрсдэлд суурилсан сэтгэлгээ нь үйл явц, чанарын удирдлагын тогтолцоог төлөвлөсөн үр дүнд хүргэхэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлсэнээр сөрөг үр дагаварыг бууруулах, бий болсон боломжийг бүрэн ашиглах нөхцлөөр хангана.

ISO 9001 СТАНДАРТЫН ДАВУУ ТАЛУУД


• Үйл ажиллагааг байнга сайжруулах боломжтой болно.
• Ажилчдын мэдлэг, ур чадвар тогтмол дээшилнэ.
• Удирдлагын хяналт дээшилнэ.
• Цаг хугацаа нөөцийг зөв ашиглана.
• Бүх ажилтны үүрэг хариуцлага тодорхой болно.
• Гадаад болон дотоод харилцаа сайжирч, байгууллагын соёл, нэр хүнд өснө.
• Хэрэглэгч болон сонирхогч бусад талын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд байгууллагуудад тусалж чадна.

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ШААРДЛАГА


• Хэрэглэгч болон сонирхогч бусад талын хэрэгцээ, хүслийг тодорхойлох
• Байгууллагын чанарын бодлого болон чанарын зорилтуудыг тогтоох
• Чанарын зорилтуудад хүрэхэд шаардагдах үйл явцууд болон үүрэг хариуцлагыг тодорхойлох
• Чанарын зорилтуудад хүрэхэд шаардагдах нөөцийг тодорхойлж, түүгээр хангах
• Үйл явц нэг бүрийн үр нөлөө болон үр ашгийг хэмжих аргыг тогтоох
• Үйл явц нэг бүрийн үр нөлөө , үр ашгийг тодорхойлохын тулд тэдгээр хэмжүүрийг хэрэглэх
• Үл тохиролоос сэргийлэх, тэдгээрийн шалтгааныг арга хэрэгслийг тодорхойлох
• Чанарын удирдлагын тогтолцоогбайнга сайжруулах үйл явцыг тогтоох, хэрэгжүүлэх
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ЗАРЧИМ

1. Хэрэглэгчдэд төвлөрөх
2. Манлайлах
3. Ажилтан бүр оролцох
4. Үйл явцын дагуу ажиллах
5. Байнга сайжруулах
6. Бодит шийдвэр гаргах
7. Харилцан үр дүнтэй хамтран ажиллах

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТУУД

• Дээд удирдлагаас шийдвэр гаргах
• Хэрэгжүүлэх баг байгуулах, чанарын төлөөлөгч томилох
• Үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх
• Хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах
• Чанарын удирдлагын тогтолцооны сургалтыг тасралтгүй хийх
• Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичиг боловсруулах
• Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа хэвшүүлэх
• Чанарын дотоод аудит хийх
• Баталгаажуулалт хийх




ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ


• Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлэх чадвартай болох;
• Хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцэх;
• Хэрэглэгчийн шаардлагыг дээшлүүлэх боломж нэмэгдэх;
• Байгууллагын төлөв байдал, зорилтод холбогдолтой эрсдэл ба боломжийн талаар арга хэмжээ авах;
• Чанарын удирдлагын тогтолцооны тогтоосон шаардлагад нийцсэн чадвараа харуулах.
• Áàéãóóëëàãûí ¿éëàæèëëàãààíû òºëºâëºëò, õýðýãæèëò, ã¿éöýòãýëèéí õÿíàëò ñàéæèðíà.
• Õýðýãëýã÷äèéã ÷àíàðòàé ажил, ¿éë÷èëãýýãýýð õàíãàíà.
• Áàéãóóëëàãûí ¿éë àæèëëàãàà òàñðàëòã¿é ñàéæèð÷, ãàäààä äîòîîäîä áàéãóóëëàãà íýð õ¿íäýý ºñãºõ áîëîìæ á¿ðäýíý.
• Òºðä èòãýõ иргэдийн èòãýë íýìýãäýæ, òºðèéí ¿éë÷èëãýýíèé ñýòãýë õàíàìæ äýýøèëíý.
• Òºðèéí ¿éë÷èëãýý èë òîä íýýëòòýé, øóóðõàé, õ¿ðòýýìæòýé, õàðèóöëàãàòàé áîëíî.
• Áàéãóóëëàãûíñàõèëãàáàò, ýìõöýãöñàéæèð÷, õàðèóöëàãà òîîöîõ õÿíàëòûí òîãòîëöîî á¿ðäýíý.
• Àæëûí ¿ð ä¿íãèéí ¿íýìëýìæòýé áîëæ, àæëûí ã¿éöýòãýë ñàéæèð÷, àæëûí á¿òýýìæ íýìýãäýíý
СЭДЭВ : Мэдээ мэдээлэл-ЧУТ