ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-01-03   17:02:29   56655   0
  Чанарын удирдлагын тогтолцоо - ISO 9001

“ISO” ГЭЖ ЮУ ВЭ?


• ISO гэдэг нь грек хэдний адил тэнцүү гэсэн утгатай “isos” гэсэн утгатай үгнээс гаралтай.
• Олон Улсын Стандартчиллын Байгууллагыг англихэлээрIOS (International Organization for Standardization)болон францхэлээрOIN (OrganisationInternationale de Normalization) гэх боловч “isos” үгийн үндсийг ашиглан ISO гэж нэрлэдэг.
“ОЛОН УЛСЫН СТАНДАРТЧИЛЛЫН БАЙГУУЛЛАГА – ISO”
• ISO 1947 онд байгуулагдсан.
• ISO 166орны гишүүн байгууллагатай. (Монгол Улс 1979 оноос гишүүн)
• ISO бол төрийн бус байгууллага.
• ISO-ийн Ерөнхий НБДГазар нь Швейцарийн Женев хотод байрладаг, 19 орны 150 хүн ажилладаг.
• ISO ньзөвлөмжийн стандарт боловсруулдаг.
• Стандартын ажлыг үйлдвэрлэлийн, техникийн, бизнесийн салбарын1000,000 шинжээч, 3480 мэргэжлийн байгууллагын оролцоотой гүйцэтгэдэг.
• ISO нь 20500 стандарт гаргасан. Үүний дотор ISO 9000 бүлэг стандартууд багтдаг.
“ISO 9000” ГЭЖ ЮУ ВЭ?
• Олон Улсын Стандартчиллын Байгууллагаас гаргасан 20 мянга гаруй стандартууд дотроос чанарынудирдлагын тогтолцоонд холбогдолтой 26 бүлэг стандартууд
• Чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, сайжруулах, хэмжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой бүлэг стандартууд.
• Янз бүрийн хэлбэр, хэмжээ, үйл ажиллагаатай байгууллагуудад хэрэглэх чанарын удирдлагын тогтолцоог тодорхойлсон олон улсын түгээмэл багц стандарт




“ISO 9001СТАНДАРТ” ГЭЖ ЮУ ВЭ?


• Тухайн салбарын холбогдох хууль тогтоомж, шийдвэр, хэрэглэгчийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол хангахад чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг заасан стандарт
• Байгууллага бодлого, зорилтдоо хүрэхэд шаардагдах бүх асуудлыг гүйцэтгэхэд хэрэглэх үйл явц ба журмыг хэрэгжүүлэх чадавхийг баталгаажуулахад зориулсан стандарт
• Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг эхнээс нь зөв хийх тогтолцоог бүрдүүлэхэд тавих шаардлагыг агуулсан стандарт
• Бүтээгдэхүүний шинж чанар, хэмжээ, орц найрлагын үзүүлэлтийг тогтоох стандарт биш
• Бүх байгууллагыг нэг ижил загвартай болгох зориулалттай стандарт биш, байгууллагын удирдлагын тогтолцоог бий болгох стандарт
ISO 9001СТАНДАРТЫН ӨӨРЧЛӨЛТ
• 1987 ISO 9001 стандарт анхны хэвлэл
• 1994 ISO 9001 стандартын хоёр дахь хэвлэл
• 2000 ISO 9001 стандартын гурав дахь хэвлэл
• 2008 ISO 9001 стандартын дөрөв дэхь хэвлэл
• 2015 ISO 9001 стандартын тав дахь хэвлэл
ISO 9001:2015 СТАНДАРТЫН АГУУЛГА
БҮЛЭГ ГАРЧИГ
1 Хамрах хүрээ
2 Норматив ишлэл
3 Нэр томъёо,тодорхойлолт
4 Байгууллагын орчин
5 Манлайлал
6 Төлөвлөлт
7 Нөөц
8 Үйл ажиллагаа
9 Гүйцэтгэлийн үнэлгээ
10 Сайжруулалт

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО – ТГШС (PDCA)


• ТГШС мөчлөг нь байгууллагын үйл явцыг хангалтай нөөц, зохих удирдлагаар хангах, мөн сайжруулах боломжийг тодорхойлж, хэрэгжүүлэх бололцоог олгоно.
o Төлөвлө: Хэрэглэгчийн шаардлага, байгууллагын бодлогод нийцсэн үр дүнд хүргэхэд шаардлагатай нөөц, тогтолцооны болон үйл явцуудын зорилтуудыг тодорхойлох, эрсдэл ба боломжуудыг тогтоох, арга хэмжээ авах;
o Хий: Төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх;
o Шалга: Үйл явц болон бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлого, зорилт, шаардлага болон төлөвлөсөн үр дүнгийн дагуу хянах, хэмжих.
o Сайжруул: Гүйцэтгэлийг шаардлагатай хэмжээнд сайжруулах арга хэмжээ авах.

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО – ҮЙЛ ЯВЦЫН ХАНДЛАГА


• Хэрэглэгчийн шаардлагыг хангах замаар сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд чанарын удирдлагын тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлж, үр ашгийг сайжруулахдаа үйл явцын хандлагыг бий болгоно.
• ЧУТ-ны хүрээнд харилцан уялдаатай үйл явцуудыг тодорхойлж, удирдах нь байгууллагыг зорьсон үр дүнд хүргэхэд үр нөлөөтэй.
• Үйл явцын хандлага нь тогтолцооны үйл явцуудын харилцан уялдаа, харилцан хамаарлыг хянах нөхцлийг бүрдүүлэх, байгууллагын гүйцэтгэлийг бүхэлд нь сайжруулах боломж олгоно.
• Үйл явцын хандлага нь байгууллагын чанарын бодлого, стратегийн чиглэлд нийцсэн үр дүнд хүргэх зорилго бүхий үйл явцын харилцан үйлчлэл, тэдгээрийг байнга тодорхойлох, удирдах асуудал юм.

Чанарын удирдлагын тогтолцоо - ISO 9001

СЭДЭВ : Мэдээ мэдээлэл-ЧУТ