ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2016-10-17   10:55:44   56419   0
  ОРОН НУТГИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ-4 ТАЛТ ТҮНШЛЭЛ” ТӨСӨЛ

“ОРОН НУТГИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ-4 ТАЛТ ТҮНШЛЭЛ” ТӨСӨЛ


Монгол, Германы Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Монгол Улсын 4 аймгийг сонгож “Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл” төслийг 2015-2017 онуудад хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь орон нутгийг тогтвортой хөгжүүлэхэд голлох үүрэгтэй талууд болох төр, төрийн бус байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн комапаниудын харилцан уялдаа холбоо, хамтын ажиллагаа бүхий 4 талт түншлэлийг бэхжүүлэх, хөгжүүлэх явдал юм.
Үндсэн зорилгын хүрээнд төслийн эхний үе шат буюу 2015-2016 онд талуудын чадавхийг бэхжүүлэх зорилгын хүрээнд оролцогч төслийн талуудыг сургалт, хэлэлцүүлэг, зөвлөх үйлчилгээ, туршлага судлуулах, хурал, форум, үзэсгэлэнд оролцуулсан.
Төрийн байгууллага буюу аймгийн ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх үүргийг МУИС-ийн ОУХНУС-ийн дэргэдэх Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт (INCOSAD) хариуцан зөвлөх багш нарыг илгээж, хэрэгцээт сургалтуудыг явуулж байна. 2016 оны 10 сарын байдлаар нийт 11 удаагийн сургалт хийгдэж, давхардсан тоогоор 215 хүн хамрагдсан. Мөн Герман, Вьетнам, Сингапурт сургалт, туршлага судлуулах зорилгоор нийт 10 дарга, мэргэжилтнүүдийг хамруулсан. Мөн жил бүр төслийн 4 аймаг болох Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгуудын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулдаг.
“ОНЦХ-4 талт түншлэл” төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-т ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ болон бусад дэмжлэг үзүүлж байна.
Аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” НДЭХ ТББ хариуцан нийт 9 удаагийн сургалт хийж, давхардсан тоогоор 135 ИНБ хамрагдсан. Гадаадад 1 ИНБ туршлага судалсан.
Аймгийн ЖДҮ эрхлэгчдэд бизнесийн менежмэнтийн цогц 6 удаагийн сургалтыг төслийн зөвлөх багш Б. Байгальмаа хийж, давхардсан тоогоор нийт 70 ААН хамрагдсан. 3 компанид зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
Аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл”(CSS Mongolia) ТББ-аас 4 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 16 компани хамрагдсан.
Төслийн хүрээнд ижил түвшинд чадавхижсан төр, төрийн бус байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн компаниуд нэгдэн аймгийн 4 талт түншлэлийг бий болгон үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
“ОНЦХ-4 талт түншлэл” төслийн 2-р үе шат буюу 2016-2017 онуудад аймгийн 4 талт түншлэлийг хөгжүүлэх сургалт, хэлэлцүүлэг хийх, хамтарсан бичил төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх арга замаар хэрэгжүүлж байна.
Аймгийн 4 талт түншлэлийн талаар цаг үеийн мэдээ, мэдээллийг
https://www.facebook.com/uvs4talttunshlel/
http://www.uvs-tunshlel.mn/

Холбоо барих хаяг: ЗДТГ-ын 302 тоот. Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б. Энхбаяр. Утас: 86008009, 70454718

СЭДЭВ : Олон улсын